Нийтлэл

"Bubble Tea" гэж юу вэ? "Bubble Tea" - ны түүх.

2022 оны 02 сарын 24

"Bubble Tea" гэж юу вэ? "Bubble Tea" - ны түүх.

“BUBBLE TEA” ГЭЖ ЮУ ВЭ ?

#Bubble tea нь Тайванаас гаралтай төрөл бүрийн цай жимсний орц, найрлагатай өвөрмөц ундаа юм. Мөн тус ундааг сувдан сүү, боба цай, QQ /тайванаар хивэх, зажилах гэсэн утгатай/ гэж нэрлэдэг.


“BUBBLE TEA”- НЫ ТҮҮХ


1980 аад оны эхээр анх Тайванд хүйтэн амтлаг цай борлуулагдаж эхэлсэнээр үүссэн. Цаашлаад зарим цайны газарууд цайндаа төрөл бүрийн жимс нэмж хольдог болсон бөгөөд орцуудыг хольж сэгсэрэх үед үүссэн хөөснөөс үүдэлтэйгээр Bubble tea буюу хөөстэй цай гэж нэрлэгдэх болсон. 1983 оны Табоко сувд хэмээх зөөлөн бөмбөлгүүдийг энэхүү цайнд хийж уух болсоноор одоогийн Bubble tea үүссэн. Энэхүү цай нь сэргээх үйлчилгээтэй өвөрмөц тусгай амтаараа хэрэглэгчдэд таашаагдаж, Тайван даяар хамгийн алдартай бүтээгдэхүүн болсон. Цаашлаад Тайван төдийгүй, Зүүн Өмнөд Ази, Епроп, АНУ болон Ойрхи Дорнодын орнуудад хүртэл олон жилийн турш нийтлэг хэрэглэгддэг амттан, ундааны нэгэн өвөрмөц төрөл болсон юм

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл