Нийтлэл
Вьетнам По шөлний тухай
2022 оны 04 сарын 20

Pho бол ясны шөл, цагаан будааны гоймон, нимгэн хэрчсэн мах (үхэр, тахианы мах) зэргээс бүрддэг Вьетнам уламжлалт шөл юм . Үүнийг мөн буурцагны нахиа, шинэхэн ургамал, лайм, чили болон бусад төрөл бүрийн ногоогоор баяжуулж иддэг.
Хоолны газарууд шинэхэн По шөлөө өглөөний цайнд бэлдэхийн тулд шөнийн 4-5 цагаас эхлэн шөлөө буцалгадаг байна. Эрүүл, хөнгөн хооллолт учир өглөө бол Вьетнам По шөлний хувьд онцгой цаг юм.
Орчин үед энэхүү гайхалтай шөлийг өдрийн аль ч цагт хаанаач худалдан авах боломжтой болсон.
Фогийн гарал үүсэл нь бага зэрэг бүрхэг боловч ерөнхийдөө 20-р зууны эхэн үеийн Вьетнамын хойд хэсэгт үүссэн гэж үздэг.
"Шөл өөрөө Вьетнамын соёлын талаар маш их зүйлийг хэлж өгдөг."
