Таро гэж юу вэ?
2022 оны 05 сарын 13

Таро нь Зүүн өмнөд Азиас гаралтай үндэс хүнсний ногоо бөгөөд одоо дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг.
Гадуураа хүрэн хальстай, бүхэлдээ нил ягаан өнгөтэй. Зөөлөн чихэрлэг амттай, төмстэй төстэй бүтэцтэй.
Таро үндэс нь эслэг болон бусад шим тэжээлийн эх үүсвэр бөгөөд цусан дахь сахарын хэмжээг сайжруулах, гэдэс, зүрхний эрүүл мэнд зэрэг эрүүл мэндийн олон төрлийн ашиг тусыг өгдөг.
Таро ний ашиг тус:
-Таро үндэс нь их хэмжээний эслэг, тэсвэртэй цардуулын агууламжтай тул цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлж, нийт калорийн хэрэглээг бууруулж, өөхний шаталтыг нэмэгдүүлж, жин хасах, биеийн өөхийг багасгахад хүргэдэг.
-Таро үндэс нь эслэг, тэсвэртэй цардуулаар баялаг тул холестеролыг бууруулж, зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг.
-Таро үндэс нь хорт хавдрын эрсдлийг бууруулах эрүүл мэндэд тустай полифенол хэмээх ургамлын гаралтай нэгдлүүдийг агуулдаг.
